top of page

Туршлага

2017-2018

Төслийн менежер

FIBO Cloud LLC

2017 оноос 2018 оны хооронд "Фибо Клауд ХХК" -д төслийн менежерээр ажиллаж мэдээллийн систем мэргэжилийн цар хүрээнд өргөн туршлага хуримтлуулсан. Авто машины аукшион, дуудлага худалдаа, тээвэрлэлтийн нэгдсэн системийн төсөл дээр гар бие оролцож амжилттай туршлагажсан билээ.

Nov 2023 - Aug 2024

Ахлах Агент

Remax LLC

2018-2019 оны хооронд IT Технологийн салбараас ахиж үл хөдлөхийн салбарт ажиллаж туршлага хуримтлуулсан. Өөрийн салбарын үндсэн чиглэлээр үл хөдлөх зуучын үндсэн процесс, ажилын даалгаваруудыг амжилттай эзэмшиж бүтээмжтэй ба бүтээлч байдлыг шаргуу суралцах, хурдан дасан зохицох чадваруудаа ашиглан сайжруулсан. Дараагаар тэдгээрийг хялбарчилах технологи (Meta Business Suite, HubSpot, Trello, Zoho mail) амжилттай суралцаж, цаг болон ажилын бүтээмжийг нэмэгдүүлсэн зүйлсийг нийтэд сургаж байсан. Үл хөдлөх чиглэлийн ахлах агентаар ажиллаж байхад 15 үл хөдлөх, 1 төсөл дээр бүрэн ажиллаж, загвар дизайны шийдлийг гарган, амжилттай дуусгаж байсан билээ. 

Artboard 1.png

Сайн уу, намайг Соёмбо гэдэг. Хүсэл тэмүүлэл, сониуч зангаар тэжээгддэг, гүн ухаанч үзэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, тэрэнгүүрээ дизайн, түүхийн зүйлсийг судалдах дуртай. Багын л аливаа зүйлсийн учир шалтгааныг үргэлж хайж, логик дээр буулгах дуртай байсан хүүхэд. Аливаад шаргуу хөдөлмөрлөж, заримдаа шантарч, эргэж босох боломжыг бүрдүүлж байдаг тийм сонин хүүхэд. Аливаад үрэлж дайчин хандаж, төгс төгөлдөр рүү тэмүүлдэг зан минь тийм болгодог байх гэж боддог.

Одоо ч гэсэн би үргэлж хэм хэмжээгээ сөрж, эргэн тойрныхоо ертөнцийн талаар гүн гүнзгий эргэцүүлэн бодох, уйгагүй эрмэлзлээс эхэлж, дуусах хүртэл нь тэмцэлддэг. Философийн уур амьсгал миний ихэнх үйл хөдлөл, үзэл бодлийг минь чиглүүлж байдаг. 

Д.Соёмбо

​Боловсрол - Дунд 

2005-2007

1-р Бүрэн Дунд Сургууль

2005-2007 оны хооронд, Г.Лхагва багшын гарын шавь болж 1, 2 дугаар ангиа 1-р бүрэн дунд сургуульд өнгрөөсөн. Энэ үед алтан гартай мундаг багш, сайхан ангийн найзуудын хамт сурлаг өндөр дүүргэж байсан нь аз жаргалтай мөчүүдийн минь нэгээхэн хэсэг билээ. Үе, үе дурсамжын цомгоо хархаар буцаж очмоор санагддаг.

2007-2012

Гурван Тамир

Бүрэн Дунд Сургууль

2007-2012 оны хооронд, Ц.Даваа багшын дор эрдэм мэдлэг эзэмших, бага ангиас (3-р анги), дунд анги (8-р анги) хүртэлх боловсрол эзэмшиж байсан. 8 дугаар ангид Бадамлянхуа багшын дор 8 дугаар ангиа дүүргэсэн. Гурван Тамир сургуульд байхдаа Зураг, Шатрын сонгонд явж ихээхэн туршлага хуримтлуулж, амжилт гаргаж байсан. Үүнийгээ үе үе бодхоор өөрөөрөө бахархах мэдрэмж төрдөг.

​Боловсрол - Бүрэн дунд

2012-2014

Хүрээ Тулга

Бүрэн Дунд Сургууль

2012-2014 оны хооронд, Д.Цэндцэсэн багшын дор 9-10 дугаар ангиа  төгссөн. Энэ үед шилжилтийн үе тохиосондоо ч тэр үү, шинэ хамт олон дунд холилдож хичээлээ үзэх нь миний хувьд хүндрэлтэй байсан гэдгийг шудрагаар хэлмээр байна. Гэхдээ, бусдаараа мундаг багш, хамт олны тусламжтай амжилттай бүрэн дунд боловсролынхоо тэн хагасыг дүүргэсэн билээ.

2014-2016

Оюуны Тулга

Бүрэн Дунд Сургууль

2014-2016 оны хооронд, Б.Уранбилэг багшын дор 11-12 дугаар ангиа дүүргэсэн. Уранбилэг багшдаа талархахыг хүсдэг, учир нь үнхээр бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, хатуу чанга ч, өр нимгэн тийм л мундаг багш байсан. Би 2016 онд Бүрэн дунд болвосрол эзэмшиж, МУИС-д Мэдээллийн системин ангид орсон.

Дээд Боловсрол

Монгол Улсын Их Сургууль

2016-2021 Мэдээллийн системист

2016 онд МУИС-ийн босгийг давж, Мэдээллийн системийн инженерээр суралцаж төгссөн. Оюутан насны хамгийн бахархууштай зүйлс гэвэл мэргэжил хөгжүүлэх, технөлөгийн хурдацтай хөгжилд аливаа нийгэмд тулгарж буй асуудлуудыг шийдвэрлэх, өсөн дэвжих, цаашдын хүрээлэл, статусаа тодорхойлох зорилгоор "HACKUM" клүбийг найзуудын хамт үүсгэн байгуулаж байсан. Хичээл номондоо мэрийл суралцаж, IT Технологийн салбарт кареераа дэвшүүлэж замд шаргуу хөдөлмөрлөж, төгссөн билээ.

avatar.png

Хувийн ур чадвар

Exceptional Quality

Багаар ажиллах,
хөгжилтэй зан чанар

Хурдан суралцах, дасах
Resilience

Анализи ба мененжмент
/ Problem Solving Skill

Хичээнгүй, ачаалал даах чадвар
/ Productivity

Шинийг санаачлагч
/ Visionary

 Бүтээлч байдал / Creativity

© 2035 by Soyombo.Dsh.

​Залгаарай

+976 8997 3682

Бичээрэй

​Дагаарай

  • link
  • facebook
  • instagram
  • linkedin
bottom of page